Лос Анжелес хот болон түүний эргэн тойронд амьдран суугаа элэг нэгт Монголчуудынхаа энэ өдрийн амгаланг айлтгая!
Өнгөрөгч 2024 онд Монголчууд та бүхнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр Холбоо маань олон зүйлийг хийж бүтээж, үйл ажиллагаагаа амжилттай явуулан, 2024 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод гаргаж, зөв, шударга жишиг тогтоон ажиллаж ирсэн билээ. 2025 ондоо ч Монголчуудын Холбоогоор дамжуулан Лос Анжелес дахь Монголчуудыг олон нийтэд алив үйл ажиллагаагаар дамжуулан таниулах ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэн тодорхой амжилттай явж байгааг та бүхэн бидний тогтмол тайлан, мэдээллээс бэлхэнээ харж, мэдээлэл авдагт итгэлтэй байна.
Бидний цахим хуудас болон үйл ажиллагааны зардал бусад ажлуудыг дэмжин тодорхой байгууллагуудаас тэтгэлэг амласан боловч зарим шалтгааны улмаас хойшилж буйг саяхан мэдэгдлээ. Холбоо маань тухайн тэтгэлэгүүдэд найдвар тавьж, ажлаа төлөвлөсөн байсан учраас үйл ажиллагаа, санхүүгийн хувьд тогтворгүй байдалд орж, ялимгүй бэрхшээл тулгарсныг анх удаагаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Та бүхэн бидний энэ байдлыг ойлгон, нааштайгаар хүлээн авч өөрийн боломжоор хандив өргөхийг хүсэж байна.
Та бүхэн өөрийн хандивыг доорх "Donate" товчыг даран эсвэл contact@lamongolians.org хаягийг ашиглан Zelle-р явуулах боломжтой.
Хүндэтгэсэн, ЛАМХ