(AB 2751) - 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн Хөдөлмөрийн хууль (Labor Code) дахь 1024.6 дугаар зүйлд хэсэгчилэн заасан: "Ажил олгогч нь ажилтныг нэр, нийгмийн даатгалын дугаар, эсвэл ажиллах эрхийн бичиг баримттай холбогдон хууль ёсоор өөрийн хувийн мэдээллээ шинэчлэх эсвэл шинэчлэхийг оролдоход ажилтныг халж, ялгаварлан гадуурхах, дарамтлахыг хориглоно..." Дээрх тохиолдлоор ажилтныг ажлаас халж буцааж ажилд аваагүй тохиолдолд өширхөх үйлдэл гэж үзэх бөгөөд ажил олгогч нь 10,000 ам.доллар ба түүнээс дээш торгууль, эсвэл бизнесийн зөвшөөрлийг тодорхой хугацаагаар хасуулах хариуцлага хүлээнэ.
Ажилтнууд өөрийн ажилтны шинэ нийгмийн даатгалын дугаар эсвэл нэрээ засварлахыг хүсэхэд ажил олгогч алив дарамт, шахалт үзүүлсэн бол Хөдөлмөрийн Хэлтэст гомдол гаргах эрхтэй. Шийдвэрүүдэд ажлын байр дахин олгох, алдагдсан цалин, тэтгэмж олгох болон бусад торгууль орно. Энэ нь цагаач ажилчдад мөн хамаарна.
БИЧГЭЭР ХҮСЭЛТ ГАРГАХ: Гомдол гаргахыг хүсвэл та ажил олгогчидоо хүсэлтээ гаргасан гэдгээ нотлох баримттай байх шаардлагатай. Боломжтой бол энэ хүсэлтийг бичгээр гаргана уу. Манай загвар захидлыг ашиглах боломжтой бөгөөд захидлыг шуудангаар эсвэл имэйлээр илгээж, үүнийгээ илгээсэн болон хэзээ илгээгдсэн гэсэн баримтыг хадгалаарай.