Таны эрх
АНУ-д байгаа бүх хүмүүс, иргэн эсэхээс үл хамааран, АНУ-ын Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхой эрх эдэлдэг.
- Та цагаачлалын албанд эсвэл цагдаад өөрийгөө, машинаа эсвэл гэрээ нэгжүүлэх зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй.
- Та дуугүй байх эрхтэй. Хэрэв та энэ эрхээ эдлэхийг хүсвэл чангаар хэлэх ёстой.
- Хэрэв та АНУ-ын иргэн биш бол өөрийн эх орныхоо консулын газартай холбоо барих эрхтэй. Цагаачийн алба болон цагдаа нар таны консулын газрыг тантай уулзах эсвэл ярихыг зөвшөөрөх ёстой.
- Та ямар нэгэн асуултад хариулахаасаа өмнө өмгөөлөгчтэй ярих эрхтэй. Та "Би өмгөөлөгчтэйгөө ярих хүртлээ дуугүй байна" гэж хэлж болно.
- Та ойлгохгүй байгаа зүйлдээ гарын үсэг зурах шаардлагагүй.
- Та өөрийн бүх цагаачлалын баримт бичгийн хуулбарыг авах эрхтэй.