⚠️ АНХААР!
Энэ бол АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам (DHS)-наас нутаг буцаалтад өртөх магадлалтай цагаачдыг илрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж буй хүч хэрэгжүүлэх арга хэмжээ юм.
❓ Бүртгэл гэж юу вэ?
2025 оны 1-р сарын 20-нд Ерөнхийлөгч Дональд Трамп 14159 дугаар гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурж, Цагаачдын Бүртгэлийн тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг өгсөн.
Энэ журам одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд зарим баримт бичиггүй оршин суугчдаас дараахийг шаардаж байна:
Иммиграцийн байгууллагад бүртгүүлэх
Хурууны хээ өгөх
Баталгаатай хаяг мэдээлэх
Бүртгүүлэхээс татгалзвал:
❌ Торгууль
❌ Хоригдох
❌ Нутаг буцаах шийтгэл авах эрсдэлтэй
👤 ХЭН БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Шаардлагатай хүмүүс ба онцгой тохиолдлууд:
Байнгын оршин суух хүсэлт гаргасан бөгөөд хурууны хээ өгсөн цагаач
АНУ-д хилээр нэвтрэх шалгалтгүй орж ирсэн буюу хууль бусаар хил нэвтэрсэн цагаач
Канадаас газрын боомтоор орж ирсэн боловч I-94 бүртгэлийн баримт аваагүй зочин
USCIS-д үйлчилгээний хүсэлт гаргасан ч бүртгэлийн нотлох баримт аваагүй цагаач
Хил нэвтрэх түр үнэмлэх (Border Crossing Card) эзэмшигч
❗ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ онцгой тохиолдлууд:
Канадад төрсөн Америкийн Индианчууд
Техасын Кикапоо омгийн гишүүд
Зарим гэрээний дагуу нэвтэрсэн цагаачид, эсвэл дүрвэгч/хамгаалал хүсэгч тодорхой ангиллууд
Өмнө нь эцэг/эхийн бүртгэлд багтсан боловч 14 нас хүрсэн бол 30 хоногийн дотор өөрөө бүртгүүлэх ёстой
✅ АЛЬ ХҮМҮҮС АЛЬ ХЭДИЙНЭЭ БҮРТГЭЛТЭЙ ВЭ?
Байнгын оршин суух эрхтэй хүмүүс (ногоон карттай) болон дүрвэгчид
АНУ-д түр зөвшөөрлөөр орж ирсэн цагаачид (I-94/I-94W маягтаар)
АНУ-д сүүлд ирэхээс өмнө виз авсан цагаачид
Цагаачлалын процесс явагдаж байгаа хүмүүс
Ажиллах зөвшөөрөл (work permit) авсан цагаачид
⚠️ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮРГЭХ ШИЙТГЭЛҮҮД:
Торгууль, Хоригдох, Нутаг буцаах
Шийтгэл дараах хүмүүст хамаарна:
Бүртгүүлээгүй
Бүртгэлийн баримт авч яваагүй
Нүүсний дараа 10 хоногийн дотор хаягаа шинэчлээгүй
📝 БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ:
USCIS цахим хуудаст бүртгэлтэй хаяг нээх
G-325R маягтыг бөглөх (Хувийн намтар, төрсөн огноо, цагаачлалын түүх г.м)
Биометрийн цаг товлох (хурууны хээ, зураг авах)
Бүртгэлийн баталгаа хүлээн авах